Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн Газрын 25 тусгай сан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр 25 сангийн 22 нь зориулалтын бусаар ашиглагдсан буюу эрх мэдэл, албан тушаалд ойр хүмүүс сангаас мөнгө зээлдэг, зээлсэн мөнгөө эргээд төлдөггүй асуудал олон нийтийн анхаарлын төвд орж бухимдлыг нь төрүүлээд байна. Иргэд, тэрбум , турбумаар нь сангаас зээл авчхаад төлөхгүй байгаа хүмүүсийг зээлээ төл гэж шаардаж, зорилгынхоо дагуу ажиллаж чадахгүй байгаа энэ олон сан байх шаардлагагүй гэж үзэж байна.
ИРГЭД:
- Монголын ард түмний амьдрал өнөөдөр ямар байна. Гэтэл тусгай санд байгаа, өөрөөр хэлбэл төрд ойр байгаа хүмүүс ард түмний боломжийг авч байна л гэж үзэж байна. Бухимдалтай л байгаа.
- Тэр чинь одоо зүгээр л өөрсдөдөө байгуулсан сан болж таарч байна шүү дээ. Банк ч гэсэн бонд босгоод байсан. Бүгдээрээ л хуваагаад идчихдэг болж таарч байна. Ард түмэн үүнийг нь төлөх боломжгүй. Тэр ЖДҮДС-гийн мөнгийг ч хуваагаад идчихсэн байна. Би өөрөө жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Тэр сангийн мөнгө надад бол олдож байгаагүй. Нам дагасан хүмүүс бүгдээрээ баян. Бусад нь улны улс болчихлоо шүү дээ.
- Энэ сангийн хэрүүл 20-30 жил үргэлжилж байна. Ингээд бодохоор энэ сан бараг байгаагүй нь дээр. УИХ-ын хэдэн гишүүд л хувааж иддэг сан болчхоод байна. Би энэ асуудлыг 30 жил сонсож байна. 20 гаруй настай байхаасаа л сонслоо. Үүнийг яах ч арагүй юм байна. Яриад л байдаг. Бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй. 20, 30 мянган доллараар нь авчихсан байхад тэглэчээд байгаа нь их хэцүү байна. Үр дүн үзүүлснийг нь тэглэдэг л юм байгаа биз.
- Улсад 20 гаруй жил татвараа төлж байна. Сангуудад хуваарилагдаж байгаа татвар төлөгч бидний мөнгөөр зүй бус зарцуулалтууд гаргаж байгаа нь үнэхээр шударга биш. Тэмцэхийг зөв гэж үзэж байгаа. Ялангуяа БЗС-аар суралцсан хүмүүсийг зээлийг төлүүлэх зөв.
- Одоо баярлалтай нь биш дээ. Бухимдана шүү дээ. Хэрвээ иргэд өөр газраас зээл авчихсан байсан бол өдөр болгон нэхээд сууж байгаа. Зээл гэдэг чинь төлөх гэж авдаг зүйл биз дээ. Олон нийт авсан зээлээ буцаад төлдөг биз дээ. Банкнаас зээл авахаар буцаад төлдөг. Төлөөгүй удаж байгаа шалтгаан нь одоо ил болж байх шиг байна. Хөгжлийн банк нь ч гэсэн сан шиг л ажиллаж байна. Энэ бүхэн дээр анхаарч ажиллахгүй бол ард түмэн чинь бас хүнд байдалд орох нь ээ.