Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт болсон ба энэ удаагийн сонгууль нь Р.Т.Эрдоганы хувьд хамгийн хүнд сонгууль болсон юм.
Тэрбээр баяраа тэмдэглэж байх үеэрээ “Өнөөдөр би биш Турк яллаа” гэж зарласан ба өөрийн хүчтэй өрсөлдөгч Кемал Кылычдароглуг “шоолох” өнгө аястай үг хэлсэн нь олны бухимдлыг хүргээд байна. Харин түүний өрсөлдөгч энэ даагийн сонгуулийг “хамгийн шударга бус сонгууль боллоо” гэж хэлжээ.
Р.Т.Эрдоган нь нийт сонгогчдын 52 хувийн саналыг авсан нь тийм ч сайн үзүүлэлт биш гэдгийг шинжээчид хэлж буй. Түүний ялалтад сонгуулийн кампанит ажил нь өндөр нөлөө үзүүлсэн гэж хэвлэлүүд тодотгож байгаа юм. Кемал Кылычдароглу болон Р.Т.Эрдоган нар 2 сая гаруй саналын зөрүүтэйгээр энэ удаагийн сонгууль ийн өндөрлөж байна.
Р.Т.Эрдоган нь эсрэг намынхаа ЛГБТИК+ эрхийг хөндсөн бодлогуудыг шүүмжилдэг ба үүнийгээ ч ялалтын илтгэлийн үеэрээ мөн дурьджээ. Гэхдээ Р.Т.Эрдоганд олон сорилт үлдсэн хэвээр. Туркийн лирийн доллартай харьцах ханш түүхэн доод цэгтээ хүрч, Туркийн ифляцын түвшин “тэнгэрт хадаад” байгаа юм. Харин хөндлөнгийн шинжээчид Р.Т.Эрдоганы ялалтыг Туркийн ардчилалд “сөрөг үр дүнтэй” гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC