БНАСАУ тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Японд мэдэгдлээ. Тус улс нь анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар бэлтгэж байгаа нь энэ гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Мөн тэд дурдсан хугацаанд далайн аюултай бүс байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж Японы засгийн газарт мэдэгдсэн байна.
Түүнчлэн БНАСАУ хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Олон улсын далайн байгууллагад хүртэл мэдэгдсэн гэж Японы NHK телевиз мэдээллээ. БНАСАУ анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулынхаа бэлтгэл ажлыг дуусгалаа гэж мэдэгдсэн нь зургаадугаар сар гэхэд үүнийгээ туршиж болзошгүй байна гэж шинжээчдийн таамаглаж байсантай таарч байгаа юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун саяхан цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий байнгын бус хорооны үйл ажиллагаатай танилцаж, "Ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталсан байна.
БНАСАУ уг хиймэл дагуулаа хөөргөх гэж байгаа нь баллистик пуужинд ашигладаг ижил технологийг ашигладаг тул цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчих аж.
Эх сурвалж: KOREA HERALD