Өнөөдрөөс улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ.
10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
2023 оны эхний дөрвөн сард улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 131 орон, түүний дотор хөрш ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч буй нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэлийг үүсгэж байна. 2023 оны гуравдугаар сараас хил залгаа ОХУ-ын буриадын Хиагт хотод улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар
Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:
Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.
Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.