Өнөөдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна.
АШУҮИС-д
08:30 цагт “Цар тахлын үеийн туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Гаалийн ерөнхий газарт
09:00 цагт “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
10:00 цагт Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
ЦХХХЯ-ны байранд
10:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангийн талаар мэдээлэл хийнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
10:00 цагт "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Төв шуудангийн үйлчилгээний “А” заалд
11:00 цагт “Монгол-Японы соёлын харилцаа" сэдэвт шуудангийн шинэ маркийн нээлт болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагт Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, "Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн талаар мэдээлнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
11:00 цагт Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ.
РЦНК-д
14:00 цагт Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн дуучдын уулзалт болно.
Сэргээн засах төв эмнэлэгт
14:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан урлагийн сэтгэл заслын кабинетын нээлт болно.