Рок н Роллын хатан хаан гэгдэх домогт дуучин Тина Тёрнер Пүрэв гарагт 83 насандаа таалал төгссөн билээ. Түүний талаар дэлхий даяар дурсаж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Домогт дуучныг дурсаж, түүний талаарх сэтгэгдэл, өөрийнх нь амьдралд үзүүлсэн үлэмж нөлөөний дурссан хүмүүсийн нэг бол дуучин Шер. Тухайлбал, дуучин Шер домогт дуучны эцсийн мөчүүдэд хамт байснаа дурдаж, “Тэр өвчинтэйгөө маш удаан тэмцсэн. Та бүхний төсөөлснөөс ч илүү зориг тэвчээрийг Тина гаргаж байсан” гэжээ.
Түүнчлэн Тина Тёрнер өөрт нь “Би одоо үнэхээр бэлэн болсон. Дахиж үүнтэй тэмцэх чадал алга” гэж хэлж байсныг ч дурсжээ. Түүнчлэн Шер болон бусад найзууд нь Тина Тёрнерын өвчтэй жилүүдэд түүнтэй хамт байхыг хичээж, үргэлж ээлжлэн очдог байжээ. “Ингэснээр Тинаг бид мартаагүй, мартахгүй гэдгийг харуулж чадсан гэж найдаж байна” гэж Шер хуваалцсан байна. Тэд бие биенийгээ 1970-аад оноос хойш мэддэг бөгөөд хамгийн сүүлд түүнтэй уулзахад өөрт нь “онцгой бэлэг” болох гутал бэлэглэснийг дуучин бүсгүй дурдлаа. Мөн тэд хамтдаа маш их инээлддэг байсан бөгөөд тэдний хамт инээхийг сонссон хүмүүс гайхаж хартал нь хөгжилдөж чаддаг байснаа хэлсэн байна. Энэ талаар CNN агентлаг онцолж, домогт дуучны сүүлийн мөчүүд найз нөхөдтэйгөө аз жаргалтай өнгөрсөн гэжээ.
Эх сурвалж: CNN