ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газраас зарласан "Шил" ажиллагааны хүрээнд таван сангийн мэдээллийг ил болгож болгов. Үүнээс гадна хотын дүүргийн газар олголтын асуудлыг мөн хөндлөө.
Тодруулбал "Одоо нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил тод болгоод байна. 2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж оруулсан. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг шаардаж байна. Одоогоор долоон дүүргээс үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ирүүлээд байна. Тэгэхээр ирэх долоо хоногт үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нь ил болно. Өнөөдөр нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй болгож байршууллаа" хэмээв.