АНУ-ын Иллиной мужийн Ерөнхий прокурор Кваме Раул нэгэн чухал баримт, тайланг олон нийтэд танилцуулж, олон жил олон нийтийн дунд маргаан үүсгэсэн сэдвийг хөндлөө.
Тэрбээр сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд 450 католик сүмийн лам нар 2000 орчим хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдсоныг хэлсэн байна. Тодруулбал, тус мужийн ерөнхий прокурор "Энэ тайланд Иллиной мужийн 1,997 хүүхдийг хүчирхийлсэн католик шашны 451 санваартан болон шашны ах дүүсийн нэрс, дэлгэрэнгүй мэдээллийг илчилсэн" гэжээ. Уг тайланд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх нарийвчилсан мэдээлэл, мөн буруутгагдаж буй лам нарын жагсаалтыг багтаасан аж. Ингэж тайланг ил болгосноор Иллиной мужийн сүмүүдэд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хэргүүдийн талаар илүү нухацтай авч үзэж, мөрдөн шалгах, хохирогч хүмүүст илүү анхаарал тавих асуудлыг хөндөхөд томоохон суурь боллоо гэдгийг хэвлэлүүд онцолж байна.