Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т орших Цагаан бургас багийн Хар ус нуур хэмээх газарт тавдугаар сарын 25-ны 16:00 цагийн орчимд бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй боллоо.
Хүүхэд сураггүй болж, унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн тухай дуудлагыг 26-ны 00:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан ажээ.
Дуудлага мэдээллийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид болон ар гэрийнхэнтэй хамтран 13 настай малчин хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.