Улаанбаатар марафон олон улсын гүйлт ирэх зургаадугаар сарын 3-нд болох гэж байна. Марафонд “Гаруда ММА” клубын тамирчид багаараа оролцохоор болжээ. Энэ талаар тодрууллаа.
"Гаруда ММА" клубын багш Б.Гантогтох “Манай клубын тамирчид марафонд жил бүр оролцдог. Цар жилийн жилүүдэд ганц нэг удаа завсарласныг эс тооцвол бид марафоны идэвхтэй оролцогчид байж ирсэн. Энэ жилийн хувьд ч бид хагас марафонд оролцохоор өглөө оройдоо гүйж, бэлтгэлээ хангаж байна. Манай клубынхан бокс, жиү-жицү-гээр хичээллэдэг. Тулааны төрлийн спортын хүмүүс учраас гүйлт нь бидний хувьд дасгалын хамгийн чухал хэсэг болсон байдаг. Хэвшил тогтсон байдаг гэсэн үг.
“Улаанбаатар марафон”-д хүмүүс их оролцдог болсон байна. “Өөрийгөө ялж, спортоор хичээллэе” гэдэг хандлагатай болжээ. Ер нь гүйлт бол бүх спортын суурь. Эрүүл мэнд талаасаа ч маш их ач холбогдолтой шүү дээ. Тиймээс Улаанбаатар марафонд олуулаа оролцоорой, тогтмол гүйж хэвшээрэй, илүү олуулаа гүйдэг болцгооё гэж уриалмаар байна. “Гаруда ММА”-ийн тамирчид бүх бүхэн тэнд очсон байх болно оо” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.