сурталчилгаа
Арилжааны банкнууд нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна.
Мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван чиглэлийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалттай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан 5-6 хувийн хөнгөлөлттэй хүүтэй, Засгийн газрын татаастайгаар олгож байгаа юм.
Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ.
Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.