Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд, СТА Д.Дагвадорж таван төрөлд тэргүүн байрын шагналд хүртлээ.
Тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улс, Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин оролцон финалын шатанд шалгарч үлдсэн байна.
Тэгвэл эх орноо төлөөлөн оролцсон "Уурхайчин" соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Д.Дагвадорж энэхүү уралдааны 35-аас дээш насны ангиллын таван төрөлд ялалт байгуулсан ажээ.
- Академик буюу Сонгодог дуурийн дууны төрөлд тэргүүн байр
- Эстрад дууны төрөлд тэргүүн байр
- Эх орны сэдэвт дууны төрөлд тэргүүн байр
- Исаак Дунаевскийн урын сангийн шилдэг дуучин
- Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулж буй С.Рахманиновын урын сангийн шилдэг дуучин шагналын эзнээр тус тус тодорлоо.