Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Каннын кино наадам яг одоо Францад үргэлжилж буй. Энэ жилийн Каннын кино наадамд К-поп-ын шилдгүүд мөн оролцож байгаа ба ирсэн цагаасаа л олны анхааралд өртсөн хүмүүс бол BTS болон Blackpink хамтлагийн гишүүд.
Тухайлбал, Blackpink хамтлагийн гишүүн Женни болон BTS-ийн Ким Тэхён V нарын болзож байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ туухай цуу яриа намжаагүй байтал Blackpink-ийн Лиза болон V нарын алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбеллтэй авхуулсан зураг мөн шуугиан тарьж байна. К-поп одууд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байсан алдарт загвар өмсөгчийн төрсөн өдөрт уригдахдаа зургаа татуулсан нь энэ аж. Лиза, V нарын хувьд хар өнгийн хувцсаар гоёж, тэдний дунд зогсох Наоми Кэмпбелл цагаан цамц өмссөн байсан нь тэднийг “гайхалтай” харагдуулж байгаа талаар шүтэн бишрэгчид нь цахим сүлжээнд хуваалцсаар байна.
Blackpink-ийн Женни Каннын кино наадамд удахгүй цацагдах HBO-гийн “Шүтээн” цуврал бүтээлээрээ оролцож байгаа юм. Тус цувралыг “Euphoria” киногоор бидэнд хэдийн танигдсан найруулагч Сэм Левинсон найруулж байгаа бол дуучин, уран бүтээлч The Weeknd продюссерээр ажиллаж, жүжигчин Жонни Деппийн охин, загвар өмсөгч Лили Рөүз Депп гол дүрд тоглож байгаа билээ.