ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Прогожин 6-р сарын 1 гэхэд цэргүүдээ Бахмутаас татна гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, телеграмд явуулсан дуут мессежээрээ дамжуулж Е.Пригожин “Бахмутыг Оросын армийн хяналтад шилжүүлэх үйл явц 5-р сарын 25-наас 6-р сарын 1-ний хооронд болно” гэжээ. Вагнер бүлэглэлийн цэргүүд Бахмутад сүүлийн найман сарын турш байлдаж байгаа ба энэ үеэр Е.Пригожины нэр хүнд өсөж, танигдсан гэдгийг шинжээчид тодотгож байгаа юм. Үүгээр зогсохгүй, сүүлийн саруудад тэрбээр Оросын армийн генералууд, батлан хамгаалах салбарыг шүүмжилж ирсэн билээ. Хэдий Вагнер бүлэглэл ийн Бахмутад хяналтаа тогтоосон гэж мэдэгдэж байгаа ч Украины тал үүнийг няцаасан хэвээр байна. Цагаан ордноос гаргасан мэдээгээр Бахмутын байлдаанд Оросын армийн 100 мянга гаруй цэрэг шархдаж, үүнээс 20 мянга нь амь үрэгдсэн гэх тооцоолол гаргасан. Харин Украины армийн 20 мянга гаруй цэрэг шархдаж, амь насаа алдсан байна.