Ubiquitous нь маркетингийн компани бөгөөд өдөржин тикток үзэх шинэ ажилтан хайж байгаа гэнэ. Тэдний хайж байгаа ажилтан нь тикток дээр явж байгаа шинэ чиг хандлага, реклам, зар сурталчилгааны санааг олох ёстой бөгөөд ингэснийхээ төлөө 1000 доллароор үнэлүүлэх аж.
Ингэхдээ гурван хүн шалгаруулах ба 18-аас дээш настай, тикток апп дээр хаягтай байх гэсэн шаардлага л тавьж байгаа юм байна. Энэ ажлын байрныхаа талаар зар тавихдаа тус компани “Та тикток үздэг бол яагаад төлбөр аваад үзэж болохгүй гэж?” гэсэн тайлбар оруулжээ. Ажилд горилогч нь тикток дээрх бичлэгүүдийг үзээд, шинэлэг санаа гарч ирж, өөрт таалагдсан бол тухайн бичлэг, чиг хандлагын формат буюу загварыг тэмдэглэж авах ажлын үүрэгтэй гэнэ. Ubiquitous компани энэ ажлын байраа “мэргэжлийн тикток үзэгч” гэж нэрлэжээ. Та ч бас энэ ажлын байрыг сонирхож байвал 5-р сарыг дуусахаас өмнө бүртгүүлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: INDY100