Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү!
БШУ-ны сайд асан Ц.Цогзолмаа БЗС-гийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, 2017-2019 оны хооронд одоогийн БШУ-ны сайд буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажилласан юм. Түүний хувьд сайдаар ажиллах хугацаандаа журам зөрчиж нэг ч зээл олгоогүй гэж хэллээ.
Мөн тэрээр, “Журам мөрдөөгүй нэг ч сайд, ажилтан байхгүй. Сайд дураараа шийдвэр гаргадаггүй. Би нэг ч удаа журам зөрчиж байгаагүй. Үүнийг би ч тогтоохгүй, та ч тогтоохгүй хууль тогтооно. Зээлийн сангаар зээлдэгч хувийн дансаараа хэзээ ч мөнгө авч байгаагүй. Мөнгө шилжүүлэх үйл явц сайд дээр явагдахгүй шүү дээ. Амьдрал баян, нийгэм маш хурдан өөрчлөгдөж байна. Үнэхээр хууль гарчхаад, журам нь гарахгүй асуудал үүсэж байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагууд үнэхээр хаана асуудал байна гэдгийг гаргаад ирэх байх. Би ард түмний хүүхдийг баян, ядуу гэж ядгах эрх байхгүй. Шаардлага хангаагүй хүүхдэд зээл тэтгэлэг өгсөн бол надаас биш БЗС-гаас асуу” гэлээ.