Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхлэн, төсвийн тодотгол хэлэлцэж байна.
Эрх баригчид долоодугаар сард төсвийн тодотгол хийх гэж байснаа зарлаж, тодотголоор төрийн нийтлэг үйлчилгээнийхэн буюу эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг нэн түрүүнд нэмэхээ мэдэгдсэн. Одоогийн төсвийн орлогын давсан 500 орчим тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд оруулах тухай Засгийн газар танилцуулах юм.