Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэд Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж цуглаан хийж байна. Тэдний хувьд нийгэмд тулгамдаад буй шударга бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд бухимдаж буйгаа илэрхийлж байгаа юм. Тодруулбал татвар төлөгчдийн мөнгийг сан нэрийдлээр цөлмөсөн этгээдүүдийг илрүүлж, эрүүгийн хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн нүүрсний хулгайчдаа ил тод болгох ёстойг хэллээ.