3200 гаруй эмэгтэйг 15 жилийн турш ажигласан нэгэн шинж судалгаагаар эмэгтэйчүүд дунд нас болон түүнээс дээш насандаа бэлгийн дур хүслээ алддаг гэдэг нь худал гэдгийг тогтоожээ.
2020 оны 9-р сард болсон Хойд Америкийн цэвэршилтийн асуудлаар судалгаа хийдэг нийгэмлэгийн жил бүрийн уулзалтын үеэр уг судалгааг ахалсан Доктор Холли Томас "Эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь сексийг наснаас үл хамааран маш чухал гэж үнэлдэг” гэж байжээ. Тэрбээр "Хэрэв эмэгтэйчүүд хамтрагчтайгаа ярилцаж, бэлгийн харилцаандаа сэтгэл хангалуун, тааламжтай байж чадвал нас ахих тусам секс нь тэдний амьдралын чухал хэсэг байсаар байна" гэж онцолсон юм. Тус байгууллагын хийсэн судалгаа нь эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл буурах нь хөгшрөлтийн жам ёсны хэсэг гэж үздэг хэвшмэл хандлагыг үгүйсгэхэд чухал нөлөө үзүүож буйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, энэ сэдэвтэй холбоотой өмнөх судалгаанууд урт хугацааны ажиглалт хийгээгүй бөгөөд дундаас дээш насны эмэгтэйчүүдээс ердөө нэг л удаа бэлгийн амьдралынх нь сэтгэл ханамжийн талаар асууж, түүн дээрээ үндэслэн дүгнэлт гаргах нь олонтаа байсан талаар дээрх судалгааны судлаачид хэлжээ. Харин энэ судалгааны үр дүнд, нийт оролцсон хүмүүсийн дөрөвний нэг нь уламжлалт ойлголтоо дагаж байсан бол мөн дөрөвний нэг буюу 27 хувь нь 40,50,60 насандаа бэлгийн амьдралыг чухалчилдаг хэвээр байсан нь ажиглагдсан байна. Тиймээс хүний бэлгийн дур сонирхол насжилттай тийм ч их хамааралтай биш гэдгийг тогтоосноороо энэ судалгаа онцлог гэдгийг CNN агентлаг онцоллоо.
SOURCE: CNN