ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлбэл "асар их эрсдэл дагуулна" гэдгийг барууны орнуудад анхаарууллаа гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд “Өрнөдийн орнууд нөхцөл байдлыг улам хүндрүүлэхийг эрмэлзэж байгааг бид харж байна. Бидэнд зорилгодоо хүрэх бүх арга хэрэгсэл бий” гэжээ.
Энэ анхааруулга АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нисгэгчдийг F-16 нисгэхэд сургахыг дэмжинэ гэж хэлсний дараа болсон юм.F-16 нь 500 миль (860 км) тусгалтай, өндөр хүчин чадалтай зэвсэгт тооцогддог бөгөөд одоо Украины флотод байгаа онгоц, зэвсгүүдтэй
харьцуулахад хүчин чадлын хувьд “хамаагүй” их аж. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Их Британи, Нидерланд улсууд Украинд F-16 нийлүүлэх “хамтын эвсэл” байгуулж буйгаа мөн мэдэгдсэн билээ.
SOURCE: CNN