Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БЗС-ын устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна хэмээн Хуул зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр, "…Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй
- …Боловсролын зээлийн сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Нийгмийн халамжийн сан
- Улсын авто замын сан
- Соёл, урлагийг дэмжих сан
- Байгаль орчин, уур амьсгалын сан
- Мал хамгаалах сан
- Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
- Тариаланг дэмжих сан… гэх мэт. Монгол Улсад өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдаж байсан.
Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна. БЗС-гийн устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэжээ.