Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр Монгол улсад айлчилна. Тэрбээр Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй анхны Францын ерөнхийлөгч юм. Түүний айлчлалыг Францын хэвлэлүүд хэрхэн онцолсныг уншигч та бүхэнд товчхон орчуулж, хүргэе.
"Орос, Хятад гэх том, авторитари хоёр гүрний дунд орших, далайд гарцгүй, хүн ам сийрэг, уудам тал нутагтай, ардчилсан Монгол улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчлах гэж байна. Ерөнхийлөгч Э.Макрон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтаас буцахдаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хэдэн цаг саатаж, тус улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй оройн зоог барина. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1960-аад оноос хөгжиж ирсэн хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилготой гэж стратегийн судлаачид тодотгож байгаа юм. Э.Макроны айлчлал маш богино хугацаанд үргэлжлэх боловч энэ нь асар их бэлгэдлийн ач холбогдолтой. Энэ айлчлалаар Франц улс Монголын ардчиллыг дэмжиж буйгаа харуулж, дарангуйлагч дэглэм давамгайлсан бүс нутагт ийм замаар явах боломжтой гэдгийг нотлох нэг арга хэлбэр болж байна” гэжээ.
SOURCE: LEPOINT