Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Хирошимад болж буй “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японд ирлээ.
Хирошимад газардсаныхаа дараахан тэрбээр эдийн засгаараа тэргүүлэгч, холбоотон улсуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнд "энх тайван ойртох болно" гэж итгэж буйгаа твиттер хуудсандаа жиргэжээ. Энэ айлчлал нь АНУ холбоотнууддаа Украинд сөнөөгч онгоц, тэр дундаа F-16 онгоцуудыг өгөхийг зөвшөөрснөөр Киевт томоохон дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэний дараа болж буй юм.
Украины Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын хэлснээр, В.Зеленский Японд биеэр очих нь "Украины эрх ашгийг хамгаалахад туйлын чухал" гэсэн юм. Түүнчлэн Баасан гарагт В.Зеленский Саудын Арабт болсон Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Арабын зарим удирдагчдыг дайны өмнө "нүдээ анисан" гэж буруутгасан байна. Долоогийн бүлэгт АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон багтдаг ч энэ жил өөр найман улс мөн уригдсан билээ.
SOURCE: BBC