Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли өөрийн шинэ загварын брэндээ Лхагва гарагт инстаграм хуудаснаа зарласан. Түүний шинэ брэнд нь “Atelier Jolie” гэх нэртэй юм байна. “Өнөөдрөөс би шинэ зүйл эхлүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөрийн онцлог бүхий загвар бүтээгчдийн талбар бол Atelier Jolie” байх болно гэж жүжигчин бүсгүй бичжээ.
Түүний шинэ брэнд хэдийн тусдаа инстаграм хаягтай болсон бөгөөд загварын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч, хэрэглэгчид хүссэн төрлийн хувцсаа сонгоход нь тусална гэжээ. Анжелина Жоли нь хүмүүнлэг, хүний эрхийн асуудлаар идэвхтэй дуу хоолойгоо өргөдөг нэгэн. Тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын тусгай элчээр 10 гаруй жил ажилласан. Ийнхүү тэрбээр өөрийн гэсэн загварын брэндтэй болсон алдартуунуудын жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж байна. Холливууд болон энтертайнмент ертөнцийн нэр нөлөө бүхий олон хүмүүс өөрсдийн гэсэн брендийг үүсгэн байгуулаад удаж буй. Тухайлбал, дуучин Рианна “Фенти бюти”, Селена Гомез “Рэйр бюти”, Ким Кардашян “SKKN” зэрэг брэндүүдтэй билээ.
SOURCE: CNN