Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +16…+21 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР