Боловсролын зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцсан. Үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд сурсан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд таван төрлийн хууль нөлөөлдөг. Иргэний, Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль мөн ЗГ-ын 347 болон 344 дүгээр тогтоолууд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн. Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм" гэв.
Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна. Үүнээс
- 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428
- 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 хүн бий.
Бакалаврын түвшний зээл авсан суралцагчдын тухайд,
- Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325
- Зээлээ төлсөн 10
- Суралцаж байгаа 78
- Чөлөө авсан 8 байна.
Харин магистр болон докторын түвшнээс,
- Төлж байгаа 34
- Одоо суралцаж байгаа 39
- Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
- Гэрээ хэрэгжиж байгаа 634
- Гэрээ дуусгавар болсон 890 хүн байна.