“Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт” уриатай “Говь” ХК-ийг бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, Монголын ТОП 100 ААН-ийн нэгээр дахин шалгаруулжээ. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ өргөмжлөх арга хэмжээг 22 дахь жилдээ зохион байгууллаа. Нийгэм улс орны хөгжилд төдийгүй эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж буйгаар нь эрэмбэлэн тодруулдаг тус шалгаруулалтад “Говь” ХК нь жил бүр шалгардаг бөгөөд энэ жилийн хувьд 21-р байранд жагслаа. Сангийн яам, Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны мэдээ тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, шинээр бий болгосон ажлын байр зэргийг үндэслэн ийнхүү шалгаруулжээ.
Салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа Говь брэнд нь технологи инновац шингэсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлж, чанар, загвар дизайн хосолсон шинэлэг бүтээгдэхүүнийг урлан анхлан зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчдийн хүртээл болгож хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэн дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж байгаа брэнд юм.
Говь брэнд монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа түүчээлэн ажиллаж байна.