Төрийн үйлчилгээний албан хаагчдын хэт ялгаатай байдлыг нэгтгэж тэгшитгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа талаараа ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ.
Тэрбээр, "Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Бид ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэж аваачна. Соёлын салбарын доод хэмжээ 500-600 мянга орчим байгаа бол шинжлэх ухааны доод хэмжээ 780-800 орчим мянган төгрөг байна. Мөн хэлтсийн дарга тэрний доод ажилладаг мэргэжилтний цалингийн зөрүү 20-30 мянга байна.
Төрийн захиргааны төв байгууллагын цалингийн хэмжээ өөр, нийслэл өөр, орон нутаг бас өөр байна.
Тэтгэвэр дээр бид тооцоо судалгаа хийж байна. Би сайдын ажлаа аваад нэг сар болж байна. Тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагч ч байна.
Хүүхдийн мөнгөний тухайд "нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно" гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана." гэлээ.