Үндсэн нэмэлт хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийг 152 болгох санал оруулсныг иргэд дэмжихгүй байгаа бөгөөд тоог бууруулах ёстой гэж үзэж байгаа тул намын төлөөллүүд ярилцаад АН-ын ярьж буй 60:40 саналыг авч, ХҮН-ын төлөөллийн тавьж буй санал болох 50:50 болон нэр цэвэр шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах ёстой гэдгийг ярилцлаа. Ингээд гишүүдийн тоог 126 болгох, тойргоос сонгогдох нь 76, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байхаар тогтож, УИХ-ын чуулганд оролцуулан хэлэлцүүлэхээр болж буй талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгыг явуулж буй бөгөөд гишүүдийн иргэдээс авч буй саналын тоо одоогоор нэгтгэгдээгүй байгаа гэдгийг хэллээ.