Украины нийслэл Киев хот руу ОХУ ээлжит агаарын цохилтоо өглөө. Гэвч энэ удаад ашигласан пуужингийн хүчин чадал маш аюултай байсан гэдгийг Украины тал мэдээлсэн байна.
Киев рүү халдсан нийт 18 пуужинг устгаж чадсанаа Украины арми мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын талаас бүх зорилтот байгаа онилж чадсан гэсэн ба сүүлийн хэдэн долоо хоногт агаарын дайралтаа улам чангатгаж буй. Ингэснээр тавдугаар сар гарснаас хойш ОХУ-ын арми Украины нийслэл рүү найм дахь удаагаа халдсан тохиолдол болж байна. Киевийн иргэд энэ удаагийн агаарын дайралт, дэлбэрэлтүүд өмнөхүүдээс илүү олон сонстсоныг гаднын хэвлэлүүдэд хэлсэн байна.
Украины эрх баригчид агаарын дайралтын үед хамгаалах систем идэвхжиж эхэлснийг ард иргэддээ мөн яаралтай мэдээлсэн аж. Украины армийн өндөр албан тушаалтнуудын хэлснээр “Энэ удаагийн халдлага нь асар богинохон хугацаанд хамгийн их дэлбэрэлт болсон дайралт” болжээ.
Түүнчлэн ОХУ-ын арми Украины нийслэл рүү хойд, урд, зүүн хэсгээс дайрсан байна. Киевийн захирагч Виталий Кличко пуужингийн хэсгүүд тус хотын төв хэсгийн дүүргүүдэд унасан ба үүнд амьтны хүрээлэн ч мөн өртсөн байна. Үүгээр зогсохгүй, Соломянский дүүрэг дэх олон улсын нисэх буудал энэ удаагийн цохилтод хамгийн хүнд өртсөн газруудын нэг болжээ.
Эх сурвалж: BBC