БНСУ-ын хөлбөмбөгийн тамирчин Сон Жун Хо авлига авсан хэргээр Хятадад саатуулагдсан тухай Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбины хэлснээр Сон Жун Хог "саяхан" цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа аж. Өдгөө 31 настай хагас хамгаалагчийг баасан гарагт Шанхай хотын нисэх онгоцны буудалд саатуулсан гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд бичиж байгаа юм.
Шэньян дахь БНСУ-ын консулын газар түүнийг саатуулсан талаар анх мэдээлж, олон улсын гэрээний дагуу тоглогчтой уулзахыг зөвшөөрсөн байна. Хятад улс дасгалжуулагч, багийн эзэд, шүүгч, төрийн спортын албан тушаалтнуудын авлигын хэргийг хянан шалгах ажиллагаа явуулж байх үед энэ үйл явдал болжээ. Сон Жун Хо нь Хятадын багт тоглохоор тус улсад 2021 оноос хойш амьдарч байгаа юм. Тэрбээр БНСУ-ын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багт “Катар 2022”-ыг оролцуулаад 18 удаа тоглож байжээ.
Эх сурвалж: DW