УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
"Сонгуулийн холимог тогтолцоог бүлгийн гишүүд дэмжиж байна. Ингэхдээ мажоритар тогтолцоо давамгайлах ёстой гэдгийг олонх нь хэлж байгаа юм. Үндсэн хуулийн асуудлаар эрх баригч намаас гадна парламентад суудалтай намууд харилцан ойлголцох ёстой гэж үзэж байна. Тийм учраас тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөөд, бүлгийн хурлаар дахиж ярилцаад эцэслэх нь зүйтэй гэж бүлгийн хурлаар үзлээ. Өнөөдөр юм уу маргаашдаа багтааж асуудлыг шийднэ.
Үнийн өсөлтийн тухайд иргэд их бухимдаж байна. Тиймээс Засгийн газарт ойрын хугацаанд төсвийн тодотголыг судалж, тодорхой санал оруулж ирэх чиглэл өглөө. Харин хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй, бүх хүүхдэд олгоё гэж байгаа. Цалин тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Инфляцыг тооцож байна. Н.Энхболд гишүүний өргөн барьсан Сонгуулийн хууль дээр жагсаалтаас хүн дугуйлахаар байгаа. Намын нэрийн ард нуугдах байдлыг болиулахаар оруулж буй өөрчлөлт юм. Намаас нэрийн нээлттэй жагсаалт гарах байх гэж бодож байна"