“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого нь 1 тэрбум ам.доллар давжээ.
Тодруулбал, тус компанид онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны тавдугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.долларт хүрсэн аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж буй.