Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын талаар мэдээллийг өглөө. Энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтаар 0.7 ковцент буюу найдвартай байдлын оноо сайн гарчээ.
Шалгалтын үр дүн болон үзүүлэлт нь 0.5 ковцентоос дээш байвал шалгалт ямар нэгэн будлиангүй шудрага байгааг илэрхийлдэг. Өмнөх 6 жилтэй энэ оныг харьцуулахад 70 хувьтай буюу өссөн үзүүлэлтийг үзүүлжээ.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан тус шалгалтад нийт 32,533 хүүхэд хамрагдах байснаас 30,879 хүүхэд шалгалтаа өгчээ. Нийт хүүхдүүдийн 26,017 нь 400 буюу босго оноогоо давж, үлдсэн 4862 шалгуулагч тэнцэж чадаагүй аж.
Эх хэлнийхээ боловсрол, хүчийг сааруулахгүй байх зорилгоор монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос авч эхэлсэн. Энэхүү эх хэл бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хүүхэд бүр өгдөг билээ.