Гэрлэх ёслолын ордны хуримын ёслол удирдаг Б.Амгалантай ярилцлаа.
Залуучууд маань сүүлийн үед гэрлэх ёслолоо их хийж байгаад баяртай байдаг. Хурим гэдэг бол "Бид хоёр ийм сайхан гэр бүл боллоо, цаашид сайхан амьдарна аа" гэдгээ зарлаж байгаа хэрэг. Хуримаараа ураг удмаа батжуулж, ах дүү нартаа “Манайд ийм хүргэн, ийм бэр шинээр орлоо” гэж танилцуулдаг. Гэрлэх ёслолын ордон маань жилд 1000 гаруй хурим зохион байгуулдаг. 47 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 45 мянга гаруй хосын гэрлэх ёслолыг зохион байгуулаад байна.
Би 2005 оноос хойш гэрлэх ёслолын ордонд ажилласан. 2007 оноос хойш гэрлэх ёслолыг удирдан зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 15-16 мянган хосын гэрлэх ёслолыг ёсолсон.
Хурим бүр өөр өөрийн онцлогтой. Ихэнх хүн гэрлэх ёслолын ордон бол залуу хосын хуримыг л хийдэг гэж ойлгодог. Гэтэл бид хуримын тэмдэглэлт ойнуудыг хийдэг. 25 жил амьдарсан хосууд мөнгөн хуримаа, 30 жил амьдарсан хосууд сувдан хуримаа, 50 жил амьдарсан хосууд алтан хуримаа, 60 жил амьдарсан хосууд маань очир эрдэнийн хуримаа тэмдэглэдэг. Тэр дундаа би алтан хурим, очир эрдэнийн хурим батлахдаа маш дуртай байдаг. Үнэхээр сайхан. Тэд маань яг л 18 наст шиг, бие биенээ харж байгаа харц, залуу насаа дурссан дурсамж нь бий болж байдаг.
Өөрийнхөө хоолойг хүн тэр бүр үнэлдэггүй шүү дээ. Ард түмэн маань “Сайхан хоолойтой эгч байгаа юу… Тэр эгч хуримын ёслолыг маань удирдах уу гээд асууж байдаг. Түүнийг сонсоход маш таатай. Баяртай байдаг. Тэдний амьдралын анхны гарааг эхлүүлж байгаа учраас маш гоё нандин дурсамжийг бий болгохын тулд өөрөө ч гэсэн хичээж ажилладаг" гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.