Азийн физикийн олимпиад энэ сарын 21-29-ний өдрүүдэд болно. Энэхүү олимпиадад 30 орчим орны баг оролцож оюун ухаанаа сорино.
Т. Ням-Очир: Монголд зочлох жилийг тохиолдуулан монгол улс Азийн физикийн 23 дугаар олимпиадын эрхээ авч бэлтгэл ажилдаа ороод байна. Монгол улсын хувьд Азийн физикийн олимпиадыг эх орондоо хоёр дахь удаа зохион байгуулж байна. Энэхүү ажилтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Үндэсний хороо байгуулж, ахлагчаар нь Боловсролын сайдыг томилоод байна.
Үндэсний хороогоор удирдуулсан ажлын хэсэг болон чиглэл чиглэлийн хороод нийт гурван удаа хуралдаж зохион байгуулалтын бэлтгэлээ хангасаар байна. Өнөөдрийн байдлаар Ази тивийн нийт 30 гаруй орон урилгаа аван оролцоно гэдгээ илэрхийлсэн. Оролцох улсын тамирчдын ирж, очих онгоцны хуваарь бусад зохицуулалтыг ажлыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам хариуцаж байгаа. Бид нэг удаагийн олимпиадыг зохион байгуулаад өнгөрөөхөөс илүүтэй шинжлэх ухаанд дуртай хүүхдүүдийг олж илрүүлэх, тэдэнд тохирсон лабораторийг барьж байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн.
Ж.Даваасамбуу: Энэхүү олимпиадыг зохион байгуулна гэдэг нь зүгээр нэг тэмцээн зохиож байгаатай адил биш. Тэр олимпиадын онолын бодлого, туршилтын бодлогыг өөрсдөө шинээр зохион бүтээдэг. Мөн түүнд таарсан багаж тоног төхөөрөмжүүдээ зохион бүтээж санаачилдаг. Тийм ч учраам энэ маш хариуцлагатай ажил.