Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Экологийн Цагдаагийн албанаас "Хүн бүр байгаль хамгаалагч" аяныг өрнүүлж байгаа билээ.
Мөн Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх юм.
Энэхүү аяны хүрээнд Хилийн цэргийн 0214-р ангийн алба хаагчид болон Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэд хамтран 20 мянган заг мод тарих ажлаа эхлүүлээд байна. Тэдний тарьж буй заг модод нахиалж эхэлжээ.