Олон улсын гэр бүлийн өдөрт зориулсан номын үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний Номын санд яг одоо гарч байна. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны 9 сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 capын 15-ыг “Олон Улсын Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталснаар энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг.
Тус үзэсгэлэнд нийт 152 ном дэлгэсэн бөгөөд дараах 4 номыг онцлон танилцуулж байна.
Т.Намжил: Гэрбүл-Харилцаа
Тус ном 11 бүлэгтэй.
-1-р бүлэг: Ирээдүйн иргэдийн гэрлэлт болон гэр бүлийн амьдрал
-2-р бүлэг: Гэр бүлийн харилцааны тухай
-3-р бүлэг: Гэр бүлийн харилцааны үндсэн онолын тухай
-4-р бүлэг: Гэр бүлийн харилцааг бүрдүүлэгч гол ойлголт ухагдахуун
-5-р бүлэг: Бэлгийн амьдрал, сексийн мэдлэг-гэр бүлийн харилцааны нөлөөлөл
-6-р бүлэг: Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай
-7-р бүлэг: Өндөр настангуудад тохиолдох асуудлууд
-8-р бүлэг: Эхнэр нөхрийн харилцаа
-9-р бүлэг: Гэр бүлийн харилцаанд илрэх зан чанарын онцлог
-10-р бүлэг: Тогтвортой гэр бүл
-11-р бүлэг: Садан төрлийн харилцаа
Д.Дашжамц: Хүүхэд, залуучуудад өв тэгш хүмүүжил төлөвшүүлье
Энэ номыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэвийн сүүдэр гийсний 85 жилийн ойд зориулан МХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооноос эрхлэн хэвлүүлжээ.
Тус ном 3 бүлэгтэй.
-1-р бүлэг: Түүхэн дуртгал
Хүүхэд залуучуудад өв тэгж хүмүүжил төлөвшүүлэх талаар МХЗЭ-ийн төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Л.Түдэвийн явуулсан бодлого, үйл ажиллагаа
-2-р бүлэг: Дурсамж
-3-р бүлэг: Хамтран зүтгэж байсан анд нөхдийн дурсамж
Тус номд 60 орчим дурсамж багтжээ.
Т.Намжил: Монгол өрх гэр бүл /20-21-р зуун/
Тус ном 3 бүлэгтэй.
-1-р бүлэг: Монгол өрх гэр бүлийн хөгжлийн шинэ үеийн үечлэл, онцлог
-2-р бүлэг: Монгол өрх гэр бүлийн хөгжлийн шинэ үеийн судлалын асуудал
-3-р бүлэг: Даяаршил ба Монгол гэр бүл
Т.Намжил: Монгол гэр бүлийн нэвтэрхий тайлбар толь
Тус нэвтэрхий тольд
-Ургийн ургаа мөрдөх сургаал
-Их гэр бүл, гэрлэлт
-Удам угсаа эрхэмлэх ёс
-Ураг төрөл, хамаатан
-Гэр бүл, хүндэтгэх ёс
-Гал голомт эрхэмлэх ёс
-Тулгар эхийг энэрэх ёс
-Хүүхэдтэй холбогдох ёс
-Гэр бүл-хүний эрх
-Гэр бүлийн ёс, гэр бүлийн эдийн засаг
-Гэр бүлийн хүмүүжлийн суурь ойлголт зэргийн тухай багтжээ.