ХАНДИВЫН ДАНС: 5007466092 /Л.Сарантуяа/
Монголын телевизийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан залуу гэр бүлд, өвчин зовлон нүүрлээд буйд олон нийтээрээ эмзэглэж байна. Телевизийн дуу оруулагч, жүжигчин Л.Сарантуяагийн халамжит хань М.Төмөрбатын хоёр бөөр ажиллагаагүй болж, яаралтай гаднын эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай болжээ. Одоогоор хагалгааны зардал тодорхойгүй байгаа ба эмчилгээнд их мөнгө шаардагдаж байгааг дуу оруулагч жүжигчин Л.Сарантуяа хэлж байна. Тиймээс элэг нэгт ахан дүүсээсээ, эрүүл саруул боломжтой өвчнийг давж гарахад туслаач гэж хүсэн, хандивын гараа сунгахын уриалсан юм.
Тэрбээр, “Нөхрийн маань хоёр бөөр ажиллагаагүй болсон. Бөөрний архаг дутмагшил гэдэг оноштой. Гемодиализын аппаратанд долоо хоногтоо, өнжөөд нэг ордог. Бид хоёр цаг алдахгүйгээр аль болох сарын өмнө, жилийн өмнө ч гэсэн эрхтэн шилжүүлэх хагалгаандаа орж, эрүүл саруул сайхан болж авахыг л хүсэж байна. Ямар нэгэн хавсрах өвчингүй байгаа дээрээ яаралтай гадагшаа хагалгаанд орох болчхоод байж байгаа. Эдгэх боломжтой ийм өвчин. Бид хамгийн гол нь эдгэрнэ итгэл дүүрэн байна. Гэхдээ л монголдоо биш гадагшаа явж хагалгаанд орж байгаа болохоор мөнгөн дүн маань маш өндөр гараад байгаа. Бидэнд эрүүл болох ийм сайхан боломж байсаар байхад үүнийг алдмааргүй байна. Шууд амины заалттай өвчин биш шүү дээ.
Эмчлүүлчих л юм бол эрүүл болно. Өчнөөн жил сайхан амьдрах боломж байсаар байхад юу ч хийхгүй суугаад боломжоо алдчих вий гэсэн том айдас байна. Саяхан би төрөөд, хүүхэд маань гурван сартай л байна. Нялх хүүхдээ хараад ийм нялх амьтныг аавгүй үлдээчихвэл яана аа гэдэг айдас их төрдөг юм билээ. Санаа зовох, ичих, өөрийгөө голох зэрэг хувь хүний эгогоо дарж байна л даа.
Маш олон хүн бид хоёрын хандивын аяныг дэмжиж байна. Найз нөхөд таньдаг, таньдаггүй маш олон хүн бид хоёрын мэдээллийг хуваалцаж, олонд түгээж байна. Бие биеэ уриалж байна. Тэр хирээрээ ёстой л боломжоороо хандивт нэгдэж байгаа. Энэ хүмүүст маш их баярлалаа гэдгийг юун түрүүн хэлмээр байна. Гэхдээ маш их мөнгө хэрэгтэй учраас дахиад мөнгө дутуу л байгаад байна. Манай гэр бүлийг элэг бүтэн авч үлдээч, та бүхний оролцоо маш чухал юм шүү. Зүгээр хараад өнгөрөх биш боломж бололцоогоороо нэг удаагийн хоолны мөнгөө ч хамаагүй хандивлаарай. Таны тэр хандив нэг хүний амийг аврах юм шүү. Гурван хүүхдийг аавтай нь үлдээх юм шүү гэж хэлмээр байна” гэв.