Дэлхий дахинаа ариглан хэмнэх амьдралын соёл түгэн дэлгэрч улс орны хүмүүс янз бүрийн арга туршлага, дадлыг амьдралдаа баримталж байна. Дотоодын банк санхүүгийн зах зээлд хадгалах дадлыг төлөвшүүлж буй Ариг банкны шинэхэн урамшуулалт аяныг танилцуулъя. Бүх банкны харилцагч оролцох боломжтой “АРИГТАЙ ХАДГАЛЪЯ” хадгаламжийн урамшуулалт аяныг тэд 2023.05.15-12.30-ны хооронд зарлажээ.
Урамшуулалд оролцохын тулд та Ариг банкны:
Хүүгээс хүү боддог хугацаатай хадгаламж;
“Хүүхдийн боловсрол” хадгаламж;
“Алтангадас” хадгаламжийн гэрчилгээнээс өөрт тохирохыг сонгон Ариг банканд дансаа нээлгэснээр аянд оролцох боломжтой болох юм байна. Хадгаламжийн төрлөөс хамаараад 16.5% хүртэл хүүтэй гэнэ шүү.
Цаашлаад 45 хоног тутам шалгаруулах:
- ₮500,000
- ₮1,000,000
- ₮10,000,000-н хадгаламжийн эзэн болохоос гадна СУПЕР ШАГНАЛ болох ₮100,000,000 төгрөгийн эзэн болох боломжтой.
Харин азтан тодруулах тухайд 2023 оны 5 сарын 15-наас эхлэн 45 хоног тутам FB-Live-р болон телевизийн шууд дамжуулалтаар нийт 22 азтан тодрох юм байна.
- 2023.07.03-ны #FBLive_1
- 2023.09.04-ний #FBLive_2
- 2023.11.02-ны #FBLive_3
- 2023.12.30-ны өдөр телевизээр шууд дамжуулан ₮100,000,000 болон ₮10,000,000 төгрөгийн азтанг тодруулна.
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 24/7 лавлах утас 7013-3060 болон Ариг банкны FB хуудаснаас аваарай.
#АригтайХадгалъя #Aригбанк