Дуучин Биёнсэ ес дэх аялан тоглолтоо Шведээс эхлүүллээ. “Renaissance” нэртэй сүүлд гаргасан цомгийнхоо нэрээр нэрлэсэн уг аялан тоглолт есдүгээр сарыг дуустал Европ болон Хойд Америкийн 40 хотод болох юм.
Энэ оны хоёрдугаар сард болсон хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслолоос түүний шинэ цомог шагнал авч, дуучин бүсгүйг бүх цаг үеийн хамгийн их Грэммийн шагналт уран бүтээлч болгосон билээ. Шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсэн “Renaissance” аялан тоглолт эхэлсэн цагаасаа л цахим сүлжээг байлдан дагуулж байна.
Биёнсэ эхний тоглолт дээрээ хэдэн арван хувцас сольж, үзэгчдийг гайхшруулж байсныг цахим сүлжээнд олон нийт хуваалцаж байгаа юм. Нэн ялангуяа, Испанийн “Loewe” брэндийн бие барьсан өмсгөл цахим сүлжээн дэх Биёнсэгийн шүтэн бишрэгчдийн гол сэдэв болж байна. Түүний хоёр хөл болон биеийн нууцлаг хэсгүүдийг урт хар гараар халхалсан, алтлаг өмсгөлийг дизайнер Жонатан Андерсон бүтээсэн юм байна.
Ташрамд дурдахад, Жонатан Андерсон саяхан болсон Супер Боулын нээлтэд уран бүтээлээ толилуулсан дуучин Рианагийн загвар дээр мөн ажиллажээ.
Эх сурвалж: CNN