Украины арми Бахмут дахь газар нутгаа эргүүлэн авлаа гэж мэдэгдлээ. Энэ нь тус улсын зүүн бүс нутагт сүүлийн хэдэн сар үргэлжилсэн Оросын довтолгооны эсрэг хийсэн ховор амжилт боллоо гэдгийг шинжээчид онцолж байна. Тодруулбал, Украины цэргүүд долоо хоногийн дотор 2 км урагшилсныг Украины эрх баригчид мэдэгдлээ.
Харин ОХУ-ын арми цэргүүдээ нэг бүсэд дахин нэгтгэсэн гэж мэдээлсэн байна. Энэхүү мэдэгдлүүд нь Бахмут дахь нөхцөл байдлын өөрчлөлтийг илтгэж байгаа боловч Украины сөрөг довтолгооны талаар тодорхой мэдээлэл одоо ч байхгүй байна. Он гарснаас хойш шинжээчид Украиныг Бахмутад сөрөг довтолгоо хийх тактик хэрэглэнэ гэж таамаглаж байсан юм.
Түүнчлэн ОХУ Бахмут дахь цэргүүдийнхээ байршлыг өөрчилж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдэсэн билээ. Нөгөөтээгүүр, өнгөрсөн баасан гаригт ОХУ өөртөө нэгтгэсэн Луганскийн бүс нутагт хоёр удаа дэлбэрэлт болсон. Энэ халдлага Их Британи Укрианд зэвсэг нийлүүлсний дараахан болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Талууд энэ халдлагад бие биеийгээ буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC