Улаанбаатар хотын ерөнхий менежер Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хот нийтийн аж ахуй, тохижилттой холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, үнэн зөв өгөх зорилготой долоо хоног бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа “Драммын театрын урд зогсоолын газарт долоодугаар сарын 1 гэхэд тохижилт хийгдэнэ. Машины зогсоолыг больж байна. Хотын төв, А зэрэглэлийн бүс гэдэг иргэдийн ажиллаж амьдрах орчин байдаг. Тиймээс энэ тохижилтын ажлыг олон улсын стандартад нийцсэн, маш чанартайгаар хийх шаардлага тавин ажиллаж байна. Тохижилтын ажлын зураг төсөл хийгдсэн. Энэ зургийн дагуу театрын орчинд нийцүүлж, тохижилт хийхээр төлөвлөж байна.
Мөн энэ жил Улаанбаатар хотод хийгдэх ногоон байгууламжийн ажлыг гэр хороолол руу чиглэсэн бичил цэцэрлэгт хүрээлэнг 16 байршилд хийхээр төлөвлөн, ажил нь эхэлсэн байна. Энэ ажил нь иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн байх гэдэг шаардлага тавьж байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.