Сувилахуйн ухааны элч төлөөлөгч болсон эрхэм хүндэт сувилагчид аа
Та бүхэндээ олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, энх тунх амьдралын төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе.
Улаанбаатар хотын хэмжээнд 7500 гаруй сувилагч ажиллаж байгаа бөгөөд Та бүхний эрдэм мэдлэг, өгөөмөр сэтгэл нийслэлийн хүн ам төдийгүй хөгжил дэвшлийн эрхэм чухаг үнэт зүйл юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын зүгээс цаашид урт хугацааны сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, хүний нөөцийг нэмэгдүүлэх бодит шинэчлэлийг хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө нээлттэй хамтран ажиллахыг хүсье.
Энэхүү бодлогын өөрчлөлтийн хүрээнд монгол хүн бүрийн энх тунх амьдралын төлөө оруулж буй Та бүхний үнэт хувь нэмрийг хүндэтгэн дээдэлж, нийгмийн баталгааг дээшлүүлж, дэмжлэг урамшууллыг бодит үр нөлөөтэй болгохыг чухалчлан ажиллахаа илэрхийлье.
Цагаан нөмрөгт сувилагч Та бүхний эрхэм сэтгэлд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье.
Сувилагч Таны үйл хэрэг өнөд мөнх алдарших болтугай.