Өнгөрсөн жилийн хавраас хойш олон нийтийн анхааралд багагүй хугацаанд өртсөний эцэст Теслагийн үүсгэн байгуулагч Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан. Гэвч худалдаж аваад нэг жилийн хугацаагүй өнгөрөөгүй байхад ээлжит захирлыг нь томилсон тухайгаа тэрбээр хуваалцжээ. Одоогоор Твиттерийн шинэ гүйцэтгэх захирал хэн гэдэг нь нууц байгаа ч зургаан долоо хоногийн дотор ажлаа хүлээж авах болсон байна.
Түүнчлэн эмэгтэй хүн гэдгийг нь Элон Маск хэллээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Элон Маск үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хүн хайж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ингэснээр тэрбээр бусад бизнесстээ анхаарал хандуулах боломжтой болсон гэнэ. Мөн өнгөрсөн жил Твиттер хэрэглэгчид түүнийг ажлаа хүлээлгэн өгөх тухай цахим санал хураалтыг дэмжсэн.
Уг санал хураалтын дараа Элон Маск “Твиттерийг дорвитой авч явах ажлыг яг үнэндээ хэн ч хүсэхгүй” гэж хэлж байсан удаатай билээ. Элон Маск ажлаа хүлээлгэж өгөх тухайгаа зарласны дараа Теслагийн хувьцаа огцом өссөн байна. Өнгөрсөн жил Твиттерийг худалдаж авахад нь Теслагийн хувьцаа эзэмшигчид түүнийг компаниа үл тоолоо хэмээн буруутгаж байсан юм.
Эх сурвалж: BBC