Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын тайланг өнөөдөр /2023.05.11/ танилцууллаа.
Шалгалтаар:
– Бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж жижиглэнгийн худалдаа давхар эрхэлсэн
– Татвараас зайлсхийх байдлаар буюу охин компани байгуулах замаар худалдаа эрхлэх
– Эм ханган нийлүүлэх байгууллагууд НӨАТ давхардуулж төлж хохирч гарч байгаа зэрэг асуудлууд нийтлэг байдлаар илэрсэн" гэлээ.
Энэ үеэр эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эмийн салбарт өнөөдрийн байдлаар 400 гаруй тэрбум төгрөгийн импортын борлуулалт хийж байна гэж байна. Эм ханган нийлүүлэх байгууллагууд хоорондоо эмээ зуучлан борлуулаад байгаа асуудлыг яах вэ? Нийт импортоор орж ирсэн эмийнхээ 60 орчим хувь буюу 300 гаруй тэрбумын эмийг дотроо зуучлан борлуулж байна шүү дээ. Эмийн компаниуд нь өөрсдөө эмээ оруулж ирэхгүй, импортын компаниудаасаа худалдаж аваад, шат дамжлага үүсгээд, энэ хэрээр үнэ нэмэгдээд байна гэдэг. Ийм процесс яг одоо байна уу, үгүй юу? Хоёрдугаарт, эм ханган нийлүүлэх байгууллагууд давхар давхар төлдөг асуудал бий. Шат шатандаа НӨАТ-аа давхар давхар төлөөд байгаа учраас хэрэглэгчдэд үнэ өсөж очдог" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.