БНСУ-д манай улсын иргэн учир битүүлгээр нас барсан асуудлаар талийгаачийн дүү Б.Ариунзул хэвлэлийнхэнд хандлаа.
Тэрээр "…Өмнө манай ахад захирал нь хэд хэдэн удаа гарч хүрч байсан. Цалингаа нэхэх үед нь биед нь халдсан тохиолдол 2-3 удаа гарсан. Эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр хоолойн сэртэнгийн яс нь хугархай гэж гарсан. Гэтэл Солонгосын тал дүгнэлтээ язралтын улмаас хугарсан байж болзошгүй гэж гаргасан байдаг. Яг үнэндээ хүнийг багалзуурдаж боомилсон тохиолдолд л энэ яс хугардаг гэж байгаа байхгүй юу. Түүнээс биш тийм амархан хугардаг яс биш. Тийм учраас бид ах маань гаднын нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа.
Ахыг минь гэрт нь 20 хоног гэрт нь, илжрээд муудтал нь байлгасан. Бид Гадаад харилцааны яам болон ЭСЯ-нд маш их гомдолтой байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гадаад хэргийн яаманд хандаж, энэ хэрэгт анхаарч, өмгөөлөгчөөр хангаад өгөөч гэхэд огт хөдлөөгүй. Солонгост очоод, Монголынхоо элчин сайдын яаманд гомдол гаргахаар манай ээжийг цагдаад бариад өгчихдөг. Ажил дээр ирж дарамт үүсгээд байна гээд дуудлага өгчихсөн байдаг. Хамгийн сүүлд, Х.Нямбаатар сайдад өргөдөл гаргасан. Гэвч сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хариу байхгүй байна. Солонгосын талаас энэ хэргийг хаагаад байдаг юм. Хоёр гурван ч удаа энэ хэргийг хаасан.
Бидний хамгийн их гомдолтой байгаа нэг зүйл нь миний ах 20 хоногийн дараа ийм байдалтай олдсон. Тархи нь устаад, бие нь ялзраад, хүн гэж хэлэхийн аргагүй болчихсон байсан. "Битгий задлан шинжилгээ хийгээрэй. Бид очиж хүнээ харж байж задлан хийнэ шүү" гэж байхад бид нарын зөвшөөрөлгүйгээр задлан хийчихсэн байсан" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.