Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгдэж, Үүр гол үерийн түвшинг 5 см даван үерлэж байна. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-нд Дулаанхаан сум орчимд Ерөө голын усны түвшин 30 см орчим нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ