ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нисдэг тэрэг осолдсон асуудлаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын харьяа агаарын эрэн хайх 111 дүгээр ангийн сургалтын зориулалттай нисдэг тэрэг өнөө өглөө 09 цаг 01 минутад хөөрөөд 09 цаг 50 минутад шороон зурвас дээр газардахдаа осолдсон. Тухайн нисдэг тэрэг нь хоёр хүний суудалтай, зөвхөн сургалтын зориулалттай. Уг нисдэг тэргээр сургалтын явцад өдөрт дөрвөн цагийн нислэг үйддэг. Уг хуваарийн дагуу нислэг үйлдээд газардахдаа осолдсон. Тухайн үед нисгэгч ганцаараа сууж явсан. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна. Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлээд шинжилгээ хийж байна. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. Хохирлын хэмжээг тогтоосны дараа олон улсын даатгалын байгууллага хохирлыг барагдуулах арга хэмжээг авч ажиллах болно" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.