Иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байр сууриа илэрхийллээ. Тэд хэлэхдээ "Өнөөдөр Монголд ажилгүйдэл, ядуурал газар авч байна. Төрийн эрх баригчид нийгмийн асуудлаа шийдэхийн оронд өөрсдөө олуулаа болж, данхар бүтэц бий болгохоор ярьж байгаа нь буруу. Үүнийг дагаад маш их зардал гарна. Туслах, зөвлөх гээд зардлууд нь өснө. Үндсэн хуулийг дур зоргоороо хүссэн үедээ өөрчлөх гэж байгаа нь маш муу зарчим. Монголд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хямрал бүх шатанд нүүрлэж байна. Гэтэл МАН-ынхан гишүүдийн тоог нэмэхээр ирэх сонгуулиа л бодож байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолтолцоогоор явуулж, намын нэрсийн жагсаалтаар хулгайд холбогдсон хүмүүсээ оруулж ирэх гэж байна. Нүүрсний хулгайн хэрэг нийгэмд сүр дуулиантай гарч ирсэн ч өнөөдөр бас л чимээгүй болж байна. Энэ хэргийг мартах ёсгүй" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.